Надаль “Rome Masters”-ийн гуравдугаар шатанд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.29-нд нийтлэгдсэн

Надаль “Rome Masters”-ийн гуравдугаар шатанд шалгарлаа

Аваргаа хамгаалан тоглож буй Испанийн теннисчин Рафаэль Надаль өчигдөр Германы Филипп Кохльшрайберийг 6-1; 6-3 харьцаатай төвөггүй буулган авснаар “Rome Masters” тэмцээний гуравдугаар шатанд шалгарлаа. Дэлхийн чансааны жагсаалтын гуравдугаарт эрэмбэлэгдээд буй Надаль Италийн нийслэл хотноо жил бүр зохиогддог “Rome Masters” тэмцээнд сүүлийн зургаан жилд таван түрүү авсан бөгөөд ердөө ганцхан удаа л Ромын талбайд ялагдаж байжээ.
Мөн өчигдөр Шведийн Робин Содерлинг Италийн тамирчин Паоло Лорензиг 6-1; 7-5 харьцаатай хожсоноор мөн гуравдугаар тойрогт өрсөлдөх эрхээ авсан байна. Түүнчлэн Испанийн Гуиллермо Гарсия-Лопез 6-2; 6-3-аар “Уимбльдон” болон АНУ-ын нээлттэй тэмцээний аварга Ллейтон Хьюиттийг хожсоноос гадна Сербийн Новак Жокович, Британийн Энди Муррей нар мөн гуравдугаар шатанд шалгарчээ.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж