Toyota 50 мянган ширхэг Sequoia жипдээ засвар хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.29-нд нийтлэгдсэн

Toyota 50 мянган ширхэг Sequoia жипдээ засвар хийнэ

2003 оноос хойшоо үйлдвэрлэгдсэн 50 мянган ширхэг спорт загварын Sequoia жип машинаа эргүүлэн татах шийдвэрээ “Toyota Motor Corp” компани зарлалаа. Уг машины цахим тогтвортой байдлын системд засвар хийх шаардлагатай гэнэ. Зарим тохиолдолд тус систем бага хурдаар явдаг горимыг идэвхжүүлж байгаа тул жолооч нар хүссэн үедээ богино хугацаанд хурд авах боломжгүй болж байгаа гэж шалтгаанаа тайлбарласан байна. АНУ-ын их замын аюулгүй байдлын алба уг асуудлыг шалгаж эхэлж байсан бөгөөд “Toyota Motor Corp” компани Засгийн газрын агентлагын санааг зовоож байгаа асуудлыг шийдвэрлэхээр эрс шийд гаргасан байна. Энэ согогтой холбоотой ямар нэг ноцтой осол аваар одоогийн байдлаар гараагүй бөгөөд тус загварын машинуудын бараг тал хувь нь баталгааны хүрээнд хэдийн засагдсан байсан гэж авто машин үйлдвэрлэгч мэдээлсэн.

Өнгөрсөн оны 10 сараас хойш тус компани дэлхий даяар найман сая автомашинаа татаж засвар хийх шийд гаргаад байгаа. Түүнчлэн “Prius” хайбрид загварын машины тоормостой холбоотой үүссэн согогийг хугацаанд нь мэдэгдээгүйн төлөө АНУ-ын Засгийн газарт 16.4 сая ам.долларын торгууль төлөх шийд гаргасан юм. “Sequoia” загварын тухайд 2003 оны загвараас энэ гэмтэлтэй систем тавигдсан бөгөөд 2003 оны намраас энэ согогын талаар техникийн сэтгүүлүүдэд гарч, жолооч нар гомдоллож, солиулж эхэлсэн. Уг системийг өөрөө мөнгө төлж солиулсан  жолооч нарт гаргасан зардлыг нь буцаан олгохоор “Toyota Motor Corp” компани шийдсэн байна. Өнгөрсөн нэг жил хагасын дотор АНУ-ын Их замын аюулгүй байдлын алба хэрэглэгчдээс “Sequoia” загварын автомашины талаар 163 гомдол хүлээж авсан байна.
 

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж