Хуучирсан мэдээ: 2010.04.29-нд нийтлэгдсэн

Дөрөвдүгээр сарын 29

Дөрөвдүгээр сарын 29-ны баяр

Олон улсын бүжгийн өдрийг ЮНЕСКО-гийн шийдвэрээр 1982 оноос тэмдэглэж байна. Бүжгийн урлагийн онолч, шинэчлэгч ба түүхэнд “орчин үеийн бүжгин жүжгийн эцэг” гэж бичигдсэн Францын балетмейстер Жан Жорж Новерын төрсөн өдрөөр уг баярыг тэмдэглэдэг. Жан Жорж Новер (29.4.1727-19.10.1810) балетмейстер Л. Дюпрегийн шавь бөгөөд Лондоны “Друри-Лейн” театрын балетын труппыг толгойлж, бүжиглэж байлаа. Новер бааатарлаг бүжгийн жүжиг ба эмгэнэлт бүжгийн жүжгийн зарчмыг  үндэслэжээ. Тэрээр 1759 онд бичсэн “Бүжиг ба бүжгийн жүжгийн тухай захидал” гэсэн алдартай номондоо бүжгин жүжгийн зарчмуудыг зааж өгчээ. 

Японд Сёвагийн эриний эхлэлийг тэмдэглэж байна. “Одооноос би хүн боллоо” гэж Японы эзэн хаан Хирохита  ард түмэндээ хандан албан ёсоор зарлав. 1945 он болж байв. Дэлхийн хоёрдугаар дайн дуусч милитарист Япон ялагдлаа. Үүнээс өмнө эзэн хаан нь бурхан гэж тооцогдож япончууд бурханд захирагдаж байна гэдэгтээ итгэж ирсэн билээ. Ердийн хүн болсон эзэн хаан Хирохита Японы түүхэнд Сёвагийн эрин гэх 1926 оны арванхоёрдугаар сарын 25 наас эхлэн 1989 оны нэгдүгээр сарын 7 хүртэл үргэлжилсэн үеийг төлөөлж ирэв. Японы уналт сэргэн мандал гарсан энэ эринийг толгойлсон эзэн хаан Хирохитагийн төрсөн өдөр өмнө нь “эзэн хааны төрсөн өдөр” гэж хуанлид бичигдэж яваад нас барсаныхаа дараа эзэн хаан Сёва нэр авсан байна. Энэ өдөр өнөөг хүртэл үндэсний баяр хэвээр үлдэн “Ногооны өдөр” гэсэн албан ёсны нэртэй болжээ. “Ногоон өдрийг” 1997 онд тавдугаар сарын 4-нд авчирсан байна. Энэ долоо хоногт япончууд дөрөвдүгээр сарын 29-ний Сёвагийн өдөр, тавдугаар сарын 3-ны Японы Үндсэн хуулийн өдөр, 4-ний Ногооны өдөр, 5-ны Хүүхдийн өдөр гэсэн олон баяртай.

Үйл явдал

1429 ОН. Англи, Францын 100 жилийн дайн. Английн булаан нзлэгчдийн эсрэг францчуудын тэмцлийг удирдсан Жанна Д’Арк армиа удирдан бүслэгдсэн Орлеан хотод ирлээ. Католик шашны хувилгаанаар хожим зарлагдсан Жанна Д’Аркийг 13 настайд нь сахиусан тэнгэр Архангел Михаил, хувилгаан Александрын Екатеринагийн дууг сонссон гэдэг Антиохийн Маргаота хувилгаан түүний зүүдэнд ирж Орлеан хотын бүслэлтийг сэтлэх, хаантныг ширээнд нь залан харийн дайснуудыг хөөх тавилан түүнд ноогдсоныг хэлжээ.

1897 ОН. Английн физикч Жозеф Томсон байгаль дахь хамгийн бага жинтэй хамгийн жижиг хэмжээний цахилгаан цэнэг электроныг нээснээ зарлав. Кембрижийн их сургуулийн профессор байсан тэрээр 1906 онд энэ нээлтээрээ Нобелийн шагнал авчээ.

1913 ОН.
Швед гаралтай АНУ-ын цагаач Гидеон Сундбек өөрийн бүтээсэн цахилгаан товчны патентыг авлаа. Цахилгаан товчийг анх Америкийн зохион бүтээгч Литк Жадсон 1893 онд бүтээсэн гэдэг ба дэгээ гогцоо хоёроос бүрэлдэж байжээ. Харин Гидеон Сундбек түүнийг нь сайжуулж, металл шүднүүдээр дэгээ, гогцоог солин бүтээсэн гэдэг.

1945 ОН. Зөвлөлтийн армид бүслэгдсэн Берлин хотноо газар доорх нууц байранд фашист Германы лидер Адольф Гитлер, Ева Браун хоёрын хурим боллоо. Дараагийн өдөр нь хосууд амиа хорложээ.

2002 ОН. Сьерро-Леонд 1000 каратын алмаз олджээ. Баруун Африкийн алмазын томоохон наймаачид тэр алмазыг хил давуулахаар ирсэн гэж тус орны эрх баригчид энэ олдворын хамгаалтыг хүчтэй болгож байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж