
Сануулахад, FIG буюу Олон улсын гимнастикийн холбооноос Австралийн Сидней хотноо болж өнгөрсөн зуны XXVII олимпийн наадамд Хятадын багийн тамирчин Дун Фан Сьяогийн гаргасан амжилтыг цуцлах шийдвэрийг өнгөрөгч хоёрдугаар сард гаргасан билээ.
ОУОХ-ны мэдэгдэлд “Олон улсын гимнастикийн холбооноос нэг бус удаа байцаалт явуулсны дүнд тухайн тамирчин Сиднейн олимпийн үеэр 14 настай байсныг олж тогтоосон” гэжээ. Гэтэл ОУГХ-ны дүрмийн дагуу олимпийн наадамд оролцох тамирчдын насны доод хязгаар 16 юм.
Дун Фан Сьяо багийн төрөлд хүрэл медаль хүртсэнээс гадна эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлүүдэд мөн өрсөлдөж, зургаа, долдугаар байрт шалгарсан бөгөөд энэ амжилтыг ч мөн цуцлах шийдвэр гаргасан байна. Түүнчлэн түүний өрсөлдсөн бүх төрөлд Дунгийн амжилтыг хасч тооцохоор болжээ.
С.Цэлмэг