Сар шинийн барилдааны хуваарь гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Сар шинийн барилдааны хуваарь гарчээ

МҮБХ-ноос Билгийн тооллын ХҮII жарны “Илжиг” хэмээх төмөр туулай жилийн сар шинийн баярт зориулсан “Бөхийн баяр” цуврал барилдаан зохион байгуулах хуваарийг батлан гаргажээ.

НЭГ: “Об капитал” группын нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан

1 дүгээр сарын 29-ний 14 цагт

Бүртгэл 1 дүгээр сарын 29-ний 11 цагаас эхлэх ба аймаг цэргийн цолтнууд хоёр хувь цээж зурагтай, үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
Итгэмжлэл 3000 төг,     Үзэгчийн тасалбарын үнэ 3000 төг

ХОЁР: Өсвөрийн 128 бөхийн барилдаан

1 дүгээр сарын 30-ны 14 цагт

Бүртгэл 1 дүгээр сарын 30-ны 10 цагаас эхлэх ба барилдаанд 1994.01.01-нээс хойш төрсөн хөвгүүд оролцоно. Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, ЭМД-ын дэвтэр, Хүний хөгжлийн сангийн дэвтэр, хоёр хувь цээж зурагтай ирж бүртгүүлнэ.
Итгэмжлэл 4000 төг,     Үзэгчийн тасалбарын үнэ 1000 төг

ГУРАВ: Нийтийн монгол бөхийн 128 шандастны барилдаан

1 дүгээр сарын 30-ны 14 цагт

Бүртгэл 1 дүгээр сарын 30-ны 10 цагаас эхлэх ба барилдаанд үндэсний бөхийн ямар нэг цолгүй, бөхийн спортоор тусгайлан хичээллэдэггүй эрчүүд оролцоно.
Итгэмжлэл 5000 төг,  Үзэгчийн тасалбарын үнэ 1000 төг

ДӨРӨВ: Сумын цолтон, залуу бөхчүүдийн барилдаан

1 дүгээр сарын 31-ний 14 цагт

Бүртгэл 1 дүгээр сарын 31-ний 10 цагаас эхлэх ба хоёр хувь цээж зурагтай, сумын цолтнууд үнэмлэхтэйгээ ирж өөрийн биеэр бүртгүүлнэ.
Итгэмжлэл 3000 төг,     Үзэгчийн тасалбарын үнэ 2000 төг

ТАВ: Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан

2 дугаар сарын 02-ны 14 цагт

Бүртгэл 2 дугаар сарын 01, 02-ны 11 цагаас эхлэх бөгөөд цолтнууд үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ирж бүртгүүлсэн байна. Үзэгчийн тасалбарын үнэ 10000 төг.
Бөхийн бүртгэл болон барилдаан Монгол бөхийн өргөөнд явагдана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж