Канад, Монголын хамтарсан бэлтгэл үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.29-нд нийтлэгдсэн

Канад, Монголын хамтарсан бэлтгэл үргэлжилж байна

Монголын чөлөөт бөхийн холбооны урилгаар өнгөрсөн долоо хоногийн сүүлээр манай улсад ирээд байгаа Канадын шигшээ багийн тамирчид Спортын төв ордонд хийж буй хамтарсан бэлтгэлээ үргэлжлүүлж байна. Канадаас тус улсын чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Дэйв Макки болон Канадад багшилж буй чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Н.Лхамсүрэн өөрийн гурван шавьтайгаа ирсэн юм.  ОУХМ Н.Лхамсүрэнгийн хувьд сүүлийн найман жилийн хугацаанд Канадад чөлөөт бөхийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Түүний багшилдаг клубт Канадын эрэгтэйчүүдийн долоон жингийн шилдэг бөхчүүдийн тав нь харьяалагддаг бөгөөд гурав нь түүний гарын шавь аж.
Энэ удаа Монголын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийхээр Пан Америкийн аваргын хүрэл медальт  Жон Пинеда /55 кг/, Канадын залуучуудын аварга Манжот Санду /84 кг/, Аржун Жилл /96 кг/ нар ирээд байгаа юм.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж