
Энэ хэрэг явдал Лейжоу хотын 1-р бага сургууль дээр болсон бөгөөд энэ нь тус хотод болж байгаа ийм төрлийн хоёр дахь хэрэг ажээ. Өмнө нь 2008 онд мөн л хутгаар зэвсэглэсэн нэгэн этгээд тус хотын 2-р дунд сургууль руу дайран орж ангийнхаа хоёр хүүхдийг хутгалж гэмтээсэн хэрэг гарч байсан гэнэ. Ийнхүү дайрсан сурагч дараа нь таван давхраас үсэрч амиа алдсан гэнэ.
Сүүлийн хэрэг явдалд хохирсон хүүхдүүдийн найм нь эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа бөгөөдл бусад нь хаа байгаа нь мэдэгдэхгүй байгаа аж. Гэрчүүдийн хэлж байгаагаар дайрагч этгээд 40 орчим насны хүн байсан гэнэ. Өөрийгөө Ву хэмээн нэрээ хэлсэн сувилагчийн хэлснээр бол халдлагад өртөгсдийн дунд аминд халтай шарх авсан хүн байхгүй гэж байна. Одоогоор илүү тодорхой мэдээлэл хараахан ирээгүй байна.
М.Наст
Эх сурвалж BBC