Эрүүлжүүлэх байранд 104 хүн хоножээ

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Эрүүлжүүлэх байранд 104 хүн хоножээ

Амлалт нэхэх ард түмний холбоо өчигдөр жагсаал хийхтэй холбогдуулан нийслэл хотод архи согтууруулах ундаа худалдаахгүй байх шийдвэр гарсан билээ. Энэ өдрийн гэмт хэрэг, зөрчлийн талаар   Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн  дэд ахлагч Д.Жаргалсайханаас тодруулахад ”Өчигдөр нийслэлийн хэмжээнд архи болон согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон.  Нийт 32 төрлийн гэмт хэрэг зөрчил бүртгэгдсэн . Үүнд бусдын биенд гэмтэл учруулсан хоёр , хулгайн 10, дээрмийн хоёр , тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн болон ашиглалтын журам зөрчсөн хоёр хэрэг бүртгэгдсэн. Харин архи болон согтуурууруулах ундаа хэрэглэж ,104 хүн эрүүлжүүлэгдсэн байгаа нь өмнөх өдрөөс 60 гаруй хүнээр бага байна.  Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хоёр  хэрэг гарсан байна. Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 45 дугаар гудамжинд Хьюндэй маркийн автомашины жолооч хөдөлгөөнд саад учирсан үед машинаа зогсоох  арга хэмжээ аваагүйгээс уг гудамжинд байх айлын хашааг мөргөсөн. Мөн Сүхбаатар дүүргийн Хайлаастад Тоёото короно маркийн автомашины жолооч бусдын автомашиныг мөргөсөн хэрэг тус тус  гарсан байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж