Цагаан толгойн үсэг 35-уулаа үлдэнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Цагаан толгойн үсэг 35-уулаа үлдэнэ

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Цагаан толгойн үсгийн тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Л.Гүндалай санаачилж оруулсан аж. Хуулийн төсөлд цагаан толгойн 35 үсгийн “щ, ы, ь” гэх үсгийг хасах санал дэвшүүлжээ. Энэхүү үсгүүд нь идэвхгүй бөгөөд щ үсгийг орос үгэнд ашигладаг болохоос биш монгол хэлэнд ашигладаггүй, ы, ь тэмдгийг ашиглахгүйгээр хэлний зохицлыг хийж болно гэж хууль санаачлагч үзэж байна. Засгийн газрын хуралдаанаар уг төслийг дэмжээгүй бөгөөд УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй гэж үзжээ.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж