Азербайжаны нийслэл Баку хотноо өнгөрөгч даваа гаригт AIBA буюу Олон
улсын сонирхогчдын боксын холбооны залуучуудын дэлхийн аварга
шалгаруулах тэмцээн эхэллээ. Исландад дэлбэрсэн галт уулын үнсэн үүлний
улмаас Европын агаарын зам хаагдахад хүрч, тус тэмцээн товлосон
хугацаанаасаа хоёр хоногоор хойшилж, эхэлсэн юм.
Хоёр дахь удаагаа зохиогдож буй залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн 90 орны 460 ширэн бээлийтнүүд өрсөлдөж байна. Харин манай улсын тухайд Б.Билгүүн /48 кг/, О.Батмөнх /51 кг/, Н.Төгсцогт /54 кг/, Д.Ананд /57 кг/, Б.Батзориг /60 кг/, Ц.Отгон-Эрдэнэ /64 кг/, С.Хосбаяр /69 кг/, Г.Болдхуяг /75 кг/ нарын найман тамирчин дасгалжуулагч Д.Банди багшийн удирдлага дор тус тэмцээнд оролцож байгаа.
Тэмцээний эхний өдөр буюу 26-нд манай тамирчдаас О.Батмөнх, Н.Төгсцогт, Б.Батзориг нар Бакугийн рингэнд гарч тулалдсанаас 51 кг-ын жинд О.Батмөнх Алжирийн боксчин Реда Бенбазизтай тулалдаж, 13:6 харьцаатай ялагдаж, тэмцээнээ дуусгасан бол дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт 54 кг-ын жинд Самоан арлын тамирчин Иоане Кайсаг буулган авсан. Тэрбээр өнөөдөр Молдавын Вадим Иваниучтай тоглох юм. Мөн тэмцээний эхний өдөр 60 кг-д тулалдсан Б.Батзориг Нигерийн тамирчин Вахиед Шогбанмуд ялагдсанаар энэ удаагийн залуучуудын дэлхийн аваргыг орхисон юм.
Харин өчигдөр 57 кг-ын жингийн ангилалд Д.Ананд 7:4 харьцаагаар Ганын боксчин Жесси Лартиг хожсон бол 69 кг-ын жинд С.Хосбаяр Египетийн тамирчин Махмоуд али Мохамедтай нударга зөрүүлж, 3:2 харьцаатай ялагдсанаар тэмцээнээ дуусгасан байна.
Өнөөдөр манай тамирчдаас Н.Төгсцогт, Б.Билгүүн нар Бакугийн дэвжээнд гарч тулалдана. Хамгийн бага буюу 48 кг-ын жингийн төлөөлөгч Б.Билгүүн эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд өнөөдөр хоёрдугаар тойргийн тоглолтоо Румыны тамирчин Стефан Касларовын эсрэг хийх юм.
64 кг-ын жинд тоглох Ц.Отгон-Эрдэнэ болон 75 кг-ын жинд өрсөлдөх Г.Болдхуяг нарын тухайд эхний тойрогтоо мөн гоц мөргөсөн бөгөөд маргааш эхнийхээ тулааныг хийнэ. Ц.Отгон-Эрдэнэ Непалын Сажан Шахитакуритай, харин Г.Болдхуяг Кубын тамирчин Фрэнк Фауре Санчезтай тулалдана.
Дашрамд дурдахад, залуучуудын дэлхийн аваргын 11 жингийн ангилалд алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн 44 тамирчин Сингапурын залуучуудын анхдугаар олимпийн наадамд оролцох эрхтэй болох юм.
С.Цэлмэг