
АНУ-ын Project Prevention нэртэй ийм үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг үндэслэгч хатагтай Барбара Харрис саяхан Британийн Би би си агентлагийн радио нэвтрүүлэгт оролцон ярилцлага өгөхдөө хар тамхинд донтогсод хүүхэд төрүүлэх эрхгүй хэмээн мэдэгдсэн байна. Тэрээр хэлэхдээ тийм хүмүүсээс гарсан хүүхдүүд төрөлхийн хар тамхинд татагдах донтой төрөх нь элбэг байдаг бөгөөд ийм эцэг эхчүүд хүүхдүүдэд анхаарал халамж тавьж чаддаггүй хэмээн хэлж байгаа юм.
Тэр өөрийн байгууллагын үйл ажиллагааг зөвтгөж хэлэхдээ “ Яагаад эх хүний хүүхэд тээх эрх нь хүүхдийн хэвийн амьдрах эрхээс илүү байх ёстой юм бэ?” гэсэн байна. Мөн тэрээр” “ Хэн ч бай өөрийн дониох дуршилаа өөр хэн нэгэн гэмгүй хүнд дамжуулах эрхгүй биз дээ. Насанд хүрсэн хүмүүс өөрийн гаж зуршилд хариуцлагаа хүлээгээд сонголтоо хийж болдог бол хар тамхичдын хүүхдүүдэд тийм сонголт хийх эрх байдаггүй” гэж ярьж байна. Барбара Харрисийн энэхүү байгууллага 13 жил ажиллахад нийтдээ 2000 гаран эмэгтэй үр тогтоох чадвараасаа татгалзахаар хандсан бол эрчүүдийн хувьд үрийн сувгаа хаалгах ердөө л 29 тохиолдол гарсан байна.
М.Наст
Эх сурвалж ВВС