Обамагийн бодлого гол хүчин зайл

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Обамагийн бодлого гол хүчин зайл

Зургаан сар гаруйхан болоод Америкийн сонгогчид Конгрессийн завсрын гэх сонгуульд саналаа өгнө. Энэ сонгууль ерөнхийлөгч Барак Обамагийн хувьд томоохон шалгалт болно.

Ардчилсан нам, Бүгд найрамдах нам одоо сонгуулийн хөрөнгө цуглуулах ажлаа идэвхжүүлж байна. Ерөнхийлөгч Барак Обама саяхан видео ролик гаргуулж сонгогч нартаа хоёр жилийн өмнөх ялалтыг сануулав. “Залуус, африкийн америкчууд, латин америкчууд, эмэгтэйчүүд хүчин зүтгэлээрээ манай 2008 оны ялалтыг авчирч байснаа санан дахин нэгдэхийн тулд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй байна” гэж Обама мэдэгдсэн байна.

Улс төрийн шинжээчид энэ удаа Бүгд найрамдахчуудад амар байх болно гэж үзэж байгаа юм. Ерөнхийлөгчийн дотоод бодлогын гол чиглэл Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хууль батлагдсан ч Ардчилсан намд чансаа нэмсэнгүй. Тэд уг хуулийг баталснаар ялалтаа улам бататгаж авна гэж найдаж байсан юм. Хамгийн сүүлчийн санал асуулгаар ерөнхийлөгчийн нэр хүндийн чансаа 50 орчим хувьд байна. Гэхдээ л түүний бодлогыг зөвшөөрөхгүй америкчууд ч түүнд таатай хандаж байгаа билээ. Өнгөрсөн жилүүдийн туршлагаас харахад, ерөнхийлөгчийн чансаа нь энэ завсрын сонгуульд нөлөөлдөг байна. Цагаан ордны эзний чансаа 50 хувиас буурсан тохиолдолд түүний нам нь Конгресст суудлаа алдаж иржээ.

Одоо ажилгүйдлийн төвшин өндөр, эдийн засгийн байдал муу байгаагаас эрх баригчдын сул тал улам газар авч байгаа юм. Ардчилсан намынхан энэ удаа конгресст суудлаасаа алдах боловч дараагийн жилүүдэд эдийн засгийн өсөлтийн нөлөөгөөр Барак Обамаг дахин сонгох боломж гарч ирнэ гэж найдаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж