Лалын дайчид пуужингаар зэвсэглэсээр байна

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Лалын дайчид пуужингаар зэвсэглэсээр байна

АНУ-ын батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга Роберт Гейтс Ливаны лалын цэрэгжсэн жигүүр болох Хезболлах бүлгийн зэвсэглэл Ливан улсын Засгийн газрын мэдэлд байгаа цэрэг зэвсэглэлээс илүү болсныг анхааруулжээ. Тэрээр Иран болон Сири улсууд лалын энэхүү зэвсэгт бүлэглэлийг зэвсгээр хангаж байна хэмээн буруутгасан байна. АНУ-ын батлан хамгаалахын төлөөлөгч өөртэй нь ижил алба хашдаг Израйлийн төлөөлөгчтэй уулзах үеэрээ “ Энэ нөхцөл байдал бүснутгийг бүхэлд нь тогтворгүй болгож байна” гэж хэлжээ. Хезболлах бүлгийнхэн 2006 онд Израйлийн талтай дайтсанаас Ливаны 1200 гаран хүн амь үрэгдэж байжээ. Тэдгээрийн ихэнх нь энгийн иргэд байсан бол Израйлийн талаас алагдсан 160 гаруй хүний ихэнх нь цэргүүд байсан гэдэг. Энэхүү мөргөлдөөнийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолоор зогсоож Ливанд тус улсын Засгийн газар болон НҮБ-ын зөвшөөрөлгүйгээр зэвсэг оруулахыг хориглосон юм байна.

АНУ-ын батлан хамгаалахын төлөөллийн хэлсэнтэй утга ижил мэдэгдлийг өнгөрөгч мягмар гаригт Израйлийн Батлан хамгаалахын сайд Эну Барак хийж “ Ингэж бүс нутгийн тогтвортой байлдлыг алдагдуулж байгааг анхааралтай ажиглаж байгаа” гээд Иран болон Сири улсууд Хезболлах бүлгийг пуужин болон бусад зэвсэглэлээр хангаж байгаа нь Ливантай тогтоосон маш эмзэг тогтвортой байдлыг эвдэж болох юм гэж сануулжээ. Харин Сири улсын зүгээс энэ бүхэн нь Израйль улс саяхан хийсэн цэргийн түрэмгийллээ зөвтгөх шальаг хайж байгаа хэрэг хэмээн шүүмжилсэн байна. Вашингтонд суугаа Сирийн төлөөлөгч АНУ-ын засаг захиргаанаас хийсэн дээрхи мэдэгдлийг өдөөн хатгасан өнгө аястай байна хэмээн анхааруулсан ажээ.

М.Наст

Эх сурвалж AP

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж