
Хумс, нүдээ хараар будаж, этгээд гаж хувцасладаг түүний "For Your Entertainment" цомог нь 600 мянган хувь борлогдсон бол "Whataya Want From Me" дуу нь АНУ, Австрали, Япон, Швед, Сингапур зэрэг орнуудад хит дууны шилдэг 10-ын жагсаалтыг нь тэргүүлсэн юм.
Adam Lambert хэдийгээр "American Idol"-д түрүүлж чадалгүй аман хүзүүдсэн ч өөрийн өвөрмөц төрх, чадалтай хоолойгоороо үзэгчдийг байлдан дагуулж, олон студи продакшнаас хамтран ажиллах санал авч байсан аж. Түүнийг ижил хүйстэн учраас түрүүлж чадаагүй, шүүлтэд түүний бэлгийн чиг хандлага нөлөөлсөн гэсэн хэл ам ч бас гараад амжсан.
"American Idol"-ыг санаачлагч, Adam Lambert-ын менежэр Simon Fuller “Adam бол энэ цагийн үеийн хамгийн шилдэг дуучдын нэг. Тэр тайзан дээрээс үзэгчдийн сэтгэлийг байлдан дагуулж, эзэмдэж чаддаг нэгэн. Түүний анхны аялан тоглолт маш их амжилтыг дагуулна гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ.
Түүний аялан тоглолт зургадугаар сарын 4-нд Пенсильванийн Уилкс-Барре хотоос эхлэх аж.
Н.Наран