Дөчин жилийн маргаанаа шийдэв

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Дөчин жилийн маргаанаа шийдэв

Дмитрий Медведев, Йенс Столтенберг. Гэрэл зургийг  ©AFP

ОХУ, Норвеги хоёр Баренцевын тэнгис ба Хойд мөсөн далайн усан хилийг тогтоох талаараа ярилцан тохиролцож чаджээ. Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведевтай  хамтарсан хэвлэлийн бага хурал хийлгэхдээ энэ тухай Норвегийн ерөнхий сайд Йенс Столтенберг хэлсэн байна. Ерөнхий сайдын хэлснээр, талууд нефтийн орд газруудыг  ашиглах ба усан хилийн шугам тогтоох болон загас агнуурын асуудал зэргийг шийдэж чадсан гэнэ.  Үүнийг ерөнхий сайд тодруулан тайлбарласангүй.
Усан хилийн маргааныг Столтенберг “хоёр орны хоорондын хамгийн том шийдэгдээгүй асуудал байсан” гэлээ. Удалгүй хоёр орны хил орчмын оршин суугчид визгүй зорчих гэрээнд гарын үсэг зурах гэнэ.
Баренцевын тэнгис дэх усан хил тогтоох маргаан хоёр орны хооронд бараг 40 жил үргэлжилж байгаа  Маргаантай нутаг дэвсгэрээр 173 мянган кв.км усан орон зай тооцогдож иржээ. Тэр бүсэд томоохон хэмжээний нефть, байгалийн хийн нөөц байдаг гэнэ. Арктик сүүлийн үеэд Канад, АНУ ба Дани, Орос, Норвегийн анхаарлыг ихээр татаж байгаа. Энэ таван орон нефть, байгалийн хий ба үнэт металл зэрэг эх газрын үргэлжлэл болсон далайн эргийн ёроолд хяналт тавихын төлөө тэмцэлдэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж