
Кубын орон сууцны хямрал 11 сая хүнтэй энэ арал 2008 онд гурван удаа хүчтэй шуурганд нэрвэгдсэний дараа гүнзгийрчээ. Тэр гамшгаар бараг хагас сая орон сууц нураж эвдрэн нийтдээ 10 тэрбум ам.долларын хохирол учирсан билээ. Өдгөө кубачуудын 80 хувь нь хувийн сууцтай боловч хуулийн дагуу тэд байрны наймаа хийж чадахгүй. Улсын дэлгүүрт барилгын материал хямдралтай үнээр байгаа ч тэднийг зөвхөн хатуу валютаар худалдан авч болно. Гэтэл хүн амын орлого нь дунджаар 20 ам.доллар байна.