

Хосууд анх 2003 онд “Stuck On You” киноны зураг авалтын үеэр Миамид танилцаж байсан аж. Тэр цагаас хойш хоёр жил гаран хамтдаа амьдраад, 2005 онд хуримаа хийн Нью-Йорк хотод гэр бүлийн амьдралаа эхэлжээ. Өдгөө тэд хоёр хүүхдийн аав, ээж болцгоосон бөгөөд охин Gia нь нэг нас найман сартай бол Isabella нь гурван настай юм.
Matt Damon хувийн амьдралынхаа тухай “Миний өмнөх амьдралд киноноос өөр юу ч байгаагүй. Бүхэл өдөржин ажиллаад дасгалдаа яваад унтдаг тийм л нэгэн хэвийн байсан. Харин охин Isabella маань төрснөөр миний амьдрал тэс ондоо болсон. Би ажлаасаа яарч бушуухан харьж, охиноо унтахаас өмнө хэсэгхэн ч болов хамтдаа цагийг өнгөрүүлэхийг хүсдэг болсон. Эхнэр охид маань надад гэр бүлийн амьдралын аз жаргалыг мэдрүүлдэг өгсөн юм даа” хэмээн ярьжээ.
Дашрамд сануулахад, Matt Damon 1997 онд “Good Will Hunting” киноны дүрээрээ шилдэг эрэгтэй дүрийн шагналыг авч байсан юм.
Н.Наран