
Уг нь тус хуралдаанаар Тавантолгойн орд газрыг цаашид хэрхэн ашиглах. Монгол Улсын ерөнхий сайд Монгол компаниудаа түлхүү оролцуулахыг дэмжиж байгаа ч оператор компаниудаа гадаадын компаниас түлхүү сонгох магадлал өндөр байгаа. Үүнтэй холбогдуулаад ажиллах хүчний асуудлыг хэрхэн шийдэх, дотоодын болоод гадаадын ажиллах хүчний харьцаа хэд байх, Тавантолгойг түшиглэсэн хот суурин хэрхэн бий болгох зэрэг стратегийн асуудлыг зөвлөлдөх ёстой.
ҮАБЗ-ийн хурал хойшилсноор Тавантолгойн орд газрыг хэрхэн ашиглах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх асуудал мөн хойш тавигдаж байгаа юм.
Б.Алтансүх