Алонсо эрхий хуруугаа 13 саяар даатгуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Алонсо эрхий хуруугаа 13 саяар даатгуулжээ

Авто спортын “Формула-1” ангиллын дэлхийн хошой аварга Фернандо Алонсо эрхий хуруугаа 10 сая евро /13.3 сая ам.доллар/-гоор даатгуулжээ. Тэрбээр Испанид төвтэй “Santander” банктай хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд хуруугаа даатгуулсан аж. “Алонсогийн баруун, зүүн гарын эрхий хуруу нь “Формула-1”-ийн уралдаанд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд ялалтын илэрхийлэл, бүх зүйлийг хяналтдаа байлгахад гол ачааг үүрэх учир сайтар хамгаалагдсан байх учиртай” хэмээн “Santander” банкнаас шинэ гэрээг танилцуулах үедээ хэлжээ. “Ferrari” багийн шилдэг тамирчин Алонсо гэрээний дагуу тус банкны даатгалын үйлчилгээний хэд хэдэн зар сурталчилгаанд тоглох юм.

Фернандо Алонсо 2005, 2006 онд “Renault” багт уралдаж байхдаа хоёр жил дараалан “Формула-1”-д түрүү авч, Испанийн үндэсний баатар болжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж