Төрийн байгууллагын үйлчилгээ сайжирчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Төрийн байгууллагын үйлчилгээ сайжирчээ

Завхан аймагт хоёр жилийн өмнө “Нэг цонхны үйлчилгээ”-ний төв үйл ажиллагаагаа эхэлж, төрийн цогц үйлчилгээг нэг цэг дээрээс иргэдэд хүргэж байгаа.

Одоогийн байдлаар тус төв нь 51651 иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүртээмжтэй хүргэн ажиллаж байгаа нь үйлчлүүлэгчдийн цагийг ихээхэн хэмнэж Завханчуудын талархалыг хүлээгээд байна. Нэг цонхны үйлчилгээний төвөөр үйлчлүүлсэн иргэдээс хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээнд 7004, нийгмийн даатгал 539, сумын иргэний бүртгэл, мэдээлэл, газрын харилцааны асуудлаар 952, эд хөрөнгийн эрхийн бүртгэл 809, банкны салбараар 11332, мэдээлэл, зөвлөмж 1618, төрийн архив 385, иргэний улсын бүртгэл 2111 иргэн үйлчлүүлжээ.

Төрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын төрийн үйлчилгээ авахад зарцуулах цаг хугацаа, зардлыг хэмнээд зогсохгүй төрийн үйлчилгээний шат дамжлага, хүнд суртал чирэгдлийг багасгах, түргэн шуурхай, хүртээмжтэй байдлыг бий болгоход чухал үр нөлөө үзүүлсэн байна. Нэг цэгийн үйлчилгээний төвийн санал хүсэлтийн хайрцагаар дамжуулан тус төвийн үйл ажиллагааны талаарх иргэдийн санал хүсэлт, сэтгэгдлийг өдөр тутам хүлээн авч аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад танилцуулан, үйлчилгээний чанар, стандарт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар төлөвлөн үйл ажилллагаандаа тусган хэрэгжүүлж байна. Энэхүү иргэдийн санал хүсэлт, сэтгэгдлийн талаарх ерөнхий дүн мэдээг нэгтгэн үзэхэд 2010 онд тус төв нээгдэн албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэнээс хойш аймгийн хэмжээнд төрийн байгууллагын үйлчилгээ мэдэгдэхүйц хэмжээгээр сайжирсан гэсэн үнэлэмжийг иргэдийн зүгээс өгчээ.

Б.Мягмарсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж