Мисс Х.Бадамгэрэл “LV”-д дуртай

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Мисс Х.Бадамгэрэл “LV”-д дуртай

“Мисс Монголия-2009” тэмцээний ялагч мисс Х.Бадамгэрэл “LV”брэндийн цүнх, гуталд дуртай гэнэ. Х.Бадамгэрэл өөрийн боловсрол, гоо сайхан, хувцаслалтдаа хамгийн их анхаарлаа хандуулдаг бүсгүй. Загварынхан дундаа эрхэмсэг, дэгжинд тооцогддог мисс бүсгүй “Louis Vuitton”-ны гутал, гар цүнхээрээ гангарах дуртай аж. “LV” брэндийг дуучин Beyonce, Madonna, Mariah Carey, Victoria Beckham зэрэг алдартай одод ч таашаадаг. Өдгөө 20 настай мисс бүсгүйг шар хэвлэлүүдээр “Mister World” тэмцээнд амжилттай оролцоод ирсэн загвар өмсөгч Б.Галбадрахтай сүй тавьсан хэмээн мэдээлж байгаа. Тэгвэл энэ бүхэн худлаа гэнэ. Тэд зүгээр л найзууд болохоос хосууд биш аж.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж