Манай сургуулийн түүхэн замнал

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Манай сургуулийн түүхэн замнал

Манай сургууль 1930
оны 9-р сарын 14-нд 25 сурагч , 1 багш , 1 ажилтан , 4 эсгий гэртэйгээр
анх Хоёр харгайн бэлчир хэмээх газар
байгуулагдсан олон жилийн түүхэн уламжлалтай сургуулиудын нэг юм.

1940 оны 8-р сард одоогийн сумын төв байгаа байшинт уулын
дэргэд шилжин суурилсан. 1968-1990 он хүртэл 8 жилийн , 1990-1996
онуудад 10 жилийн сургууль болон өргөжсөн. Харин 1996 оноос дахин 8
жилийн дунд сургуулийн статустай үйл ажиллагаагаа явуулж байна.

1976 онд 360 хүүхдийн хичээлийн байр , 1977 онд 715
хүүхдийн дотуур байр шинээр баригдсан. 1999 оноос  хичээлийн
байр болон дотуур байранд халаалт тавигдан сургалт явуулах таатай  орчин нөхцөл бүрдсэн.

 1973 онд анхны 8-р ангиа төгсгөж байсан бол 1992 онд
анхны 10-р анги төгсгөж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Одоо 37 дахь
төгсөлтөө хийж байна.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж