БНАСАУ
олон жил Япон иргэдийг хулгайлсан гэдгээ няцааж ирсэн ч 2002
оны 9-р сарын 17-нд Пхеньян хотноо зохиогдсон Япон, Хойд Солонгосын дээд
хэмжээний уулзалтын үеэр үүнийг анх удаагаа хүлээн зөвшөөрч уучлалт
гуйсан бөгөөд энэ явдлыг таслан зогсооно хэмээн амалсан юм. Одоогийн
байдлаар Японы 16 иргэн Хойд Солонгост хулгайлагдсаныг Японы Засгийн
газар тогтоогоод байгаа бөгөөд тэдгээрийн тав нь 2002 оны 10-р сарын
15-нд буюу 24 жилийн дараа нутагтаа эргэн ирсэн юм. 2004 оны 5-р сарын
22-нд Пхеньян хотноо болсон Япон, Хойд Солонгосын дээд хэмжээний
уулзалтын үр дүнд 2002 оны 10 сард нутаг буцсан таван хохирогчдын гэр
бүлийг буцаасан юм. Мөн энэ үеэр бусад амьд эсэх нь тодорхойгүй иргэдийн
талаар Хойд Солонгосын тал нэн даруй үнэнийг тогтоох нарийвчилсан
судалгааг дахин хийхээ мэдэгдсэн боловч одоог хүртэл Хойд Солонгосын
засгийн газраас хүлээн зөвшөөрөхүйц тайлбарыг хийгээгүй байна.
Японы Засгийн газар амьд эсэх нь тодорхой бус хулгайлагдсан хохирогчид
цөм амьд гэдэг байр сууринаас хандан Хойд Солонгосын талд тэдгээр
хүмүүсийг нутагт нь даруй буцаах, үнэнийг тогтоох, хүн хулгайлах гэмт
хэргийн эзнийг шилжүүлэн өгөхийг хатуу шаардаж байгаа бөгөөд Хойд
Солонгосын тал хүлээн зөвшөөрөхүйц арга хэмжээ авахгүй бол манай талаас
шийдвэртэй алхам хийхээ ил тод мэдэгдэж байх болно.
Үргэлжлэл