Буурал хотын түүх уран зургийн дэлгэцнээ

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Буурал хотын түүх уран зургийн дэлгэцнээ

Нийслэл Улаанбаатар хотын 370 жилийн ойд

БУУРАЛ ХОТЫН ТҮҮХ УРАН ЗУРГИЙН ДЭЛГЭЦНЭЭ…

1639 онд Түшээт Хан
Гомбодоржийн таван настай хөвүүн Занабазарыг Халхын Өндөр гэгээн,
Анхдугаар
Богд Живзундамба хутагтаар өргөмжлөж, Ширээ Цагаан нуурт Халхын дөрвөн
хан цуглан
их ёслол үйлдэн, гэгээний шавь, хамжлага нараас бүрдсэн Хүрээ хийдийг
тэнд
барьж, байгуулснаар өнөөгийн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын шав
тавигдсан
түүхтэй гэдэг. Тэр үеэс хойш өдгөө 370 жил улиран одож, он цагийн
эргэлтэнд
өгсөж, уруудахын жамыг туулсаар өнөөдөр Улаанбаатар хот дэлхийн томоохон
хотуудын
тоонд багтсан “Их хот” болов.

Энэхүү 370 жилийн
түүхэндээ хэдэнтээ нүүж, буусны эцэст Богд хан уулын бэлд суурьшсан
агаад анх
Богд гэгээн болон түүний шавь, албат нарын орд өргөө, сүм, дуган
тэргүүтэн
голлосон нүүдлийн хэв шинжтэй хотхон байсан “Хүрээ” түүхэн замналыг
туулан орчин
үеийн өндөр тансаг барилга, байгууламж, зам талбай, цэцэрлэгт гудамж
цогцлож,
хүн зон бужигнасан их хөлийн хот болжээ.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж