Үзэмчин ардын түүхХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлН. Ганбат Энтертайнмент 2010-04-28Дорнод монголд оршин суудаг өвөрлөгчдийн гаралтай ястан нь үзэмчин болно. Дорнод аймгийн Баянтүмэн, Сэргэлэн, Булган сумнаа зүүн узэмчин, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумнаа баруун үзэмчнийхэн нутаглана. Үзэмчин гэдэг нэрийн гарлыг "үзэмтэй" газраас нүүн ирснээс тэгж нэрлэсэн гэх буюу "үзмэрч төлөгч" байснаас ийм нэр олсон гэх ба "үзүүртэй хурц шулуун" гэсэн утгатай үгнээс үүсэлтэй хэмээн янз янзаар тайлбарладаг. Харин сурвалж бичгийн мэдээгээр Юан улсын Тайзу /Чингис/ хааны 16-р үеийн ач Төрболдын хүү Боди-Алаг хааны 3-р хүү Онгон дуралын үед түүний эзэмшлийг үзэмчин гэж нэрийдэн, баруун зүүн хоёр гар болгон хуваан, ХҮI-ХҮII зууны заагт халхын Сэцэн хаанд захируулжээ. Дараа нь Өвөрмонголд харьяалагдан байсаар Манж улс Өвөр монголыг эзлэх үед түүний захиргаанд оржээ.Үргэлжлэл