Амлалтаа нэхэх ард түмний холбооноос өнөөдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг дарга Г.Төмөрбаатарт хандаж мэдэгдэл хүргүүлжээ. Мэдэгдэлдээ Жагсаал цуглаан зохион байгуулах хуулийн дагуу Сүхбаатарын талбайд гэр барих хориотой тул, суултыг хууль дүрмээ баримтлан задгай талбайд үргэлжлүүлэх болсноо мэдэгдээд, тэмцлийн энэ хувилбарыг ямар ч хуулиар хориглоогүй учир суугчдын эрүүл мэндийн байдлыг хангах үүднээс хэрэгцээтэй хөнжил гудас, туурга дээврийг чөлөөтэй нэвтрүүлж өгөхийг хүссэн байна. Мөн Сүхбаатрын талбайд ганцхан байдаг нийтийн бие засах газрыг 24 цагаар ажиллуулахыг хүсчээ.
Үүнээс гадна тус холбооныхон МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Х.Чилаажавд АНАТХ-оос тавьж байгаа шаардлага үндэслэлийн талаар УИХ-ын гишүүдтэй халз мэтгэлцээнд орох хүсэлтээ гаргажээ. Одоогоор АНАТХ-ны зохицуулагч нарт дээрх тавьсан асуудлуудаар нь ямар нэг хариу ирүүлээгүй байгаа юм байна.

Б.Алтансүх