
Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийнхэн Бээжингийн олимпийн аваргуудад машин амлаж байсан ч санхүүгийн бололцоо, бас бус шалтгаанаар олимпийн амжилтаар бялхаж байсан тэр өдрүүдэд бэлгээ гардуулж амжаагүй аж. Тэгвэл тус компанийнхан ойрын хугацаанд олимпийн аваргуудад амласан автомашинаа гардуулахаар хөөцөлдөж байгаа тухай баяртай мэдээг тамирчдад дуулгажээ. Дотоодынхоо цементийн хэрэгцээг хангаад зогсохгүй гадаадад гаргадаг тус үйлдвэрийн хамт олныг спортод элэгтэй гэдгийг тодотгомоор. Учир нь одоогоос олон жилийн өмнө буюу цаг хатуу байсан 1988 оны Сөүлийн олимпийн наадмын өмнө тэд алтан медаль хүртсэн тамирчинд автомашин амлаж байжээ. Энэ билэг ерөөлөө бодон, Бээжингийн олимпийн аваргуудад хожимдсон ч гэсэн амласан бэлгээ өгөхөөр зэхэж байгаа бололтой.
Б.Энх