“Хүний хөнжлийг битгий сөх”

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

“Хүний хөнжлийг битгий сөх”

Улсын  Драмын эрдмийн театрын таван найруулагч энэ онд Оросын нэрт зохиолч В.Красногоровын долоон жүжгийг найруулан тавьж, үзэгчдийн хүртээл болгож байгаа. Өнгөрсөн гуравдугаар сарын 31-нээс эхлэн “Солиотой жүжиг”, дөрөвдүгээр сарын 7-нд “Яаж амьдрах юм бэ”жүжиг, 14-нд “Хунгийн дуу” жүжиг, 21-нд “Би ч гэсэн жаргамаар байна” зэрэг жүжгүүд үзэгчдийн хүртээл болсон бол маргааш  найруулагч Э.Батхүүгийн найруулсан “Хүний хөнжлийг бүү сөх”жүжгийн  нээлт  болно. Тус жүжгийн гол дүрүүдэд соёлын тэргүүний ажилтан Г.Урнаа, соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэцэцэг, залуу жүжигчид А.Алтантөр. Ц.Цэрэнболд, Д.Ганцэцэг нар тогложээ. Энэхүү жүжгийг ирэх сарын 2-ныг дуустал тоглох юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж