Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, алдарт морин хуурч Г.Жамъянгийн нэрэмжит мэргэжлийн морин хуурчдын олон улсын III уралдаан өнөөдөр СУИС-ийн концертийн танхимд эхэллээ. Уралдаанд гадаад, дотоодын 30 гаруй хуурчид оролцож байгаа бөгөөд уралдааны шилдгүүд ирэх тавдугаар сарын 2-нд тодорно. Гурван үе шаттай явагдах энэхүү уралдаанд хуурчид дэлхийн болон Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлээс дээжлэн тоглохоос гадна бүх оролцогчид “Цонхон дээр суусан ялаа” Монгол ардын дууг алдарт хуурч Г.Жамъянгийн арга барилаар тоглох юм. Уралдааныг БСШУЯ, соёл урлагийн салбарын арав гаруй байгууллага хамтран зохион байгуулж байна.
Ц.Хишиг