Арван гуравтай уулчин Эверестийн энгэрт очжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

Арван гуравтай уулчин Эверестийн энгэрт очжээ

Дэлхийн оргил болох Эвэрэстэд авирсан хамгийн залуу уулчин болохоор тэмүүлж байгаа АНУ-ын иргэншилтэй хүү болох 13 нсатай Ромеро өнөөдөр анхны авиралтаа эхэлж байгаа юм. Тэрээр Эвэрэстийн ууланд нэгэнт ирээд байгаа бөгөөд авиралт эхлэх анхны цэг болох аваиралтын отог дээрээсээ телевизийн сурвалжлагад орж ээждээ мэндчилгээ илгээсэн байна. Түүний хүсэл мөрөөдөл биеллээ олоход одоо 2000 гаруйхан метр л үлдээд байгаа билээ. Тэрээр далайн төвшнөөс дээш 6000 гаруй метрийн өндөрт ирэхдээ 2000 гаран кг ачаа тээшээ авчирсан байна. Эхний отог хүртлээ тэрээр 13 өдөр зарцуулсан бөгөөд түүнтэй хамт аав нь болоод хойд эх нь мөн ачааг нь хүргэж өгсөн сарлагууд дагалдан очсон гэнэ. Тэрээр “Эвэрэст бол маш хэцүү оргил. Энд би олон зүлйигй сурч авч байна. Энд авирах гэдэг бие бялдрын хувьд ч техникийн хувьд ч хүнд хэцүү юм” гэж ярьжээ. Мөн тэрээр ийшээ ирэх замдаа Хятад болон Балба улсын талаар олон зүйлийг мэдэж авсан гэж ярьж байлаа. Түүний эцэг Пол Ромеро хэлэхдээ “ Одоогоор бүгд л эрүүл саруул байна. Түй түй,  цагаан хэл ам хүрэх вий” гэжээ. Түүний хэлж байгаагаар бол хүүгийх нь хувьд тун амаргүй авиралт болох бололтой гэнэ. Тэрээр дэлхийн хамгийн өндөр оргилд өөд хүү нь авиралт хийхээр зорьж байгааг сайшаан залбирч байгаа бөгөөд авиралт эхэлтэл 10 гаран цагийг мөсөн дээр өнгөрөөх юу ч биш гэж байлаа.
 
M.Наст  
Эх сурвалж BBC агентлаг

Бичлэг үзэх…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж