Мэс засал хийлгээс 9 сард эргэн ирнэ гэж найдаж байсан Английн шигшээгийн хагас хамгаалагч Дэвид Бэкхэмийн эдгэрэлт хүлээсэн хугацаанаас нь хэтэрч магадгүй болсон байна. Тэрээр ирэх зуны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өнжихөөс гадна Америкийн хөлбөмбөгийн дээд лигийн улирлыг ч өнжиж магадгүй болжээ. Бэкхэмийн хүсч байгаагаар 11 сар гэхэд ногоон зүлгэн дээрээ дахин гарч болно гэж үзэж байгаа ч хөгжөөн дэмжигчид, нэг багийн анд нар нь түүнийг наад зах нь ирэх жилийн 3 сар хүртэл хүлээх хэрэгтэй бололтой. Евро 2012 ийн урьдчилсан шатанд 3 сарын 26-нд Уэйлсийн шигшээтэй хийх тоглолтонд Бэкхэм тоглож болох юм. Телевизэд өгсөн ярилцлагадаа тэрээр энэ гэмтлийн талаар өгүүлэхдээ: “ Мэдээж хэрэг маш урам хугармаар, онцгүй үе ирээд байна. Учир нь би Английн шигшээд багтахын төлөө өнгөрсөн 2 жилийг зарцуулсны эцэст энэ гэмтлээс болоод дэлхийн аваргыг өнжих болоод байна” гэсэн байна. Гэсэн ч тэрээр 4 удаа дэлхийн цомд орсон ганц тоглогч болно гэдэгт найдсаар байгаа юм. Бэкхэм зээлээр Италийн АС Милан багт ирээд 3 сард Чийво Вэрона багтай тоглож байхдаа бөмбөг хүлээж авах үед хальт гишгэн шөрмөсөө тасалсан билээ.
Score studio.
Score studio.