Дэлхийн чансааны тэргүүн теннисчин Рожер Федерэр энэ жилийн анхны хосын тоглолтоо хийлээ. Италийн Ром хотноо болж байгаа Рома Мастэрс тэмцээнд тэрээр нутаг нэгт Алегрогийн хамт Шведийн Иохан Бранстром болон Голландын Жулиэн Рожер нарын хослолыг 2 сэтэд 6-4, 7-6ийн харьцаагаар хошуучилж эхний хожлоо авчээ. Федерэр өнгөрсөн жил Францын нээлттэй тэмцээнд хосын төрөлд орж байснаас хойш анх удаа ийнхүү хослон тоглож байгаа юм. Түүний хослол дараагийн шатанд тэмцээний 6-д эрэмблэгдсэн Саймон Аспелин, Поол Ханлей нарын хослолтой тоглоно. Федерэр Бээжингийн олимпоор Станислас Вавринкатай хослон алтан медаль хүртэж байсан удаатай. Харин ганцаарчилсан төрөлд тэмцээний 40-д бичигдсэн Эрнэст Гулбистай маргааш тоглох юм байна. Тэгвэл энэ удаагийн тэмцээний эхний шатнаас 76-д бичигдсэн Колумбын теннисчин Сантиаго Гуралдо 2001 онд аваргалж байсан Испаны Хуан Карлос Ферерог 6-0, 6-3аар буулган авч сэнсаац тарьлаа. Тэмцээн ирэх сарын 8нд өндөрлөнө.
Score studio.