
Монголын хөнгөн атлетикийн холбоо 50 жилийн ойн хүрээнд болох уралдаан тэмцээнүүдээ хэвлэл мэдээлийхэнд зарлав. Хаврын тэргүүн уралдаанаар тэмцээнээ эхлүүлсэн хөнгөн атлетикчид дэлхийн хөнгөн атлетикийн өдрийг тэмдэглэхээр олон арга хэмжээ төлөвлөсөн байна. “Дэлхийн хөнгөн атлетикийн өдөр 2010”-ын хүрээнд зохион явуулах”Өсвөр үе ба Ногоон төсөл”сэдэвт уралдааныг 5сарын 1-нд Сүхбаатарын талбайд болох аж. Өсвөр үеийнхний дунд хөнгөн атлетикийн спортыг сурталчлах дэлгэрүүлэн хөгжүүлэх шинэ авъяаслаг хүүхдүүдийн нээн урамшуулах зорилготойгоор уг уралдааныг зохион байгуулах юм байна. Тэмцээний үеэр насанд хүрэгчдийн буухиа тэмцээн болно. Энэхүү буухиа тэмцээн хэсэг хугацаагаар завсарлаад байсан бөгөөд энэ жилээс эхлэн явуулахаар болж байна. Мөн Монголын хөнгөн атлетикийн холбооноос зарласан эссэ бичлэгийн уралдааний аваргыг тэмцээний үеэр зарлаж, шагнал урамшуулалыг нь өгөх аж. Дэлхийн хөнгөн атлетикийн өдрийн дараа хөнгөн атлетикийн холбоо Улаанбаатар хотын Өсвөр үеийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнийг зохион явуулахаар ажиллаж байна.
Score studio Т. Хишигбаяр