Олон улсын олимпийн хорооноос санаачлан Бүх дэлхийн хүүхдийн олимпийн анхдугаар наадмыг энэ оны наймдугаар сард Сингапур улсад зохион байгуулах гэж байгаа билээ. Нийт 205 ҮОХ-г төлөөлсөн өсвөр тамирчид зуны олимпийн хөтөлбөрт багтах 26 төрлөөр тэнд өрсөлдөх бөгөөд манай улсаас жүдогийн тамирчин Д.Дөлгөөн анхны эрхийг аваад байсан билээ. Тэгвэл Олон улсын олимпийн хороо, Олон улсын триатлоны холбоо, “Сингапур-2010” олимпийн зохион багуулах хорооноос нэгэн баяртай мэдээ дуулгалаа. Энэ нь Монголын триатлонч охин Т.Энхжаргалын “Сингапур-2010”-ын эрхийг баталгаажуулж, хүүхдийн олимпийн наадамд оролцох болсон тухай байв. Тус олимпийн триатлоны тэмцээнд таван тивийн ердөө 32 охин, 32 хөвгүүн хурд хүчээ сорин оролцох юм.
Т.Энхжаргал ньөдгөө 18 настай, триатлон, усан спортын дэд мастер цолтой, Улсын аварга шалгаруулах триатлоны тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн тамирчин юм. Олимпийн эрх олгох Азийн бүсийн тэмцээнд (БНСУ-ын Инчён хотноо 2009.08-р сард болсон) тавдугаар байр эзэлснээр энэхүү эрхийг биелүүлж байна. Дасгалжуулагч нь спортын мастер Н.Наранбат.
Хүүхдийн олимпийн эрх олгох өсвөр боксчдын ДАШТ өчигдөр Азербайжаны Бакуд эхэлсэн бол чөлөөт бөхийн эрх олгох Азийн бүсийн тэмцээн ирэх амралтын өдрүүдэд Узбекистаны Ташкентад болно. Дээрх тэмцээнээс Монголын өсвөр тамирчид олимпийн эрхээ нэмэгдүүлэх боломжтой билээ.