Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

Дөрөвдүгээр сарын 27

Дөрөвдүгээр сарын 27-ны баяр

Сьерра-Леоне улсын тусгаар тогтнолын өдөр. Тус улс 1808-1961 он хүртэл
Их Британийн колони байлаа.

Того улс Сьерра-Леоне улсаас нэг жилийн өмнө Францаас тусгаар тогтнолоо.
Тэр нь эве омгийн хувьд  хүндхэн тусч уг омог Того ба Гана улсын хилээр
хуваагджээ.

Өмнөд Африкийн Эрх чөлөөний баяр. ӨАБНУ-д бүх үндэстэн, янз бүрийн
арьстнууд оролцсон сонгууль энэ өдөр болжээ. Олон тооны будлиан гарсан ч
Африкийн “хар” намынхан ялсан бөгөөд энэ өдрийг  апертеидын түүхэн дэх
төгсгөлийн өдөр гэдэг.

Словенид булаан эзлэгчдын эсрэг бослого гарсан өдөр бөгөөд түүнийг
Чөлөөлөх фронтын өдөр ч гэж нэрлэдэг. 1941 оны энэ өдөр Любляна хотод
Словенийн ард түмний чөлөөлөх фронт байгуулагджээ.

Үйл явдал

1554 он. Италийн уран дархан, зохиолч, барималч Бенвунто Челлинийн гол
бүтээл болох “Персей” баримлыг Флоренци хотод баяр ёслолтойгоор нээжээ.
Энэ баримлыг нутгийн захирагч I Медичи өрсөлдөгч нараа ялсандаа зориулан
захиалжээ. Эртний Грекийн домгоор Персей аймшигт Медуза-Горгань гэгч
эмэгтэйн толгойг тасалсан гавъяатай гэдэг.

1702 он. I Петр хаан гадаадын хүмүүсийг хууль ёсоор Орост ирж ажиллаж
болох тухай тунхаг гаргажээ.

1791 он. Америкийн зураач, зохион бүтээгч Самюэл Финли Бриз Морзе
Массачусетс мужийн Часлстаун хотод төржээ. Телеграфын аппарат
зохиосноороо дэлхийд нэртэй. Гэхдээ амьдралынхаа эхний хагаст зураг зурж
XIX зууны Америкийн урлагийн тод томруун төлөөлөгчдийн нэг болсон юм.
1929 онд хуучин мастерүүдийн бүтээлийг судлан суралцаж байгаад Европоос
буцах замд нь телеграфын санаа түүнд төрсөн гэдэг. Усан онгоцонд
Фарадейн цахилгаан соронзонгийн туршилтын талаар яриа гарч “соронзонгоос
цахилгаан оч үсэргэж” байсан талаар сонссоны дараа очын зохицолдооноор
мэдээлэл дамжуулах санаа анх түүнд төржээ. Сарын турш далайг гаталж
явахдаа тэрээр аппаратынхаа хэд хэдэн зураг схемийг гаргасан бөгөөд 1837
онд аппаратаа зохиосон байна. Тэрбээр анх удаа 1837 онд Балтимор,
Нью-Йорк хоёрын хооронд телеграфаар анх удаа мэдээлэл дамжуулжээ. Тэрээр
1838 онд өөрийн телеграфдаа зориулан морзе гэж нэрлэгдсэн цагаан
толгойн кодыг бүтээсэн байна. Морзе өөрийн бүтээлдээ патент авах
хүсэлтээ 1837 онд гаргасан боловч дөнгөж 1844  онд түүнд патентыг нь
өгчээ.

1992 он. Орос Олон улсын валютын санд элсчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж