“Бөртэ” хамтлаг АНУ-д золголт хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

“Бөртэ” хамтлаг АНУ-д золголт хийнэ

АНУ-ын Бэй Аэриад суугаа монголчууд “Ажаа гэгээний төв” дээр ахмад настнуудаа хүлээн авч сар шинийн золголтоо хийхээр болжээ. Золголтод АНУ-ын Бёркли, Стэнфорд их сургууль дээр зохиогдох Монголын соёлын өдрүүдэд оролцох ардын урлагийн “Бөртэ” хамтлаг уран бүтээлийн дээжээсээ толилуулахаар болжээ. Мөн төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шарав, соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт яруу найрагч Г.Мэнд-Ооёо нарын олон хүндтэй зочин урилгаар оролцох ажээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж