Японууд АНУ-ын цэргийнхнийг ад үзэж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

Японууд АНУ-ын цэргийнхнийг ад үзэж байна

Японы Окинава арал дээр байрладаг АНУ-ын цэргийн баазыг татан буулгах асуудлыг шийдэх эсэх талаар ямар хариу гаргах нь Японы одоогийн Ерөнхий сайд суудал дээрээ үлдэх үү үгүй юу гэдгийг шийдэх асуудал болж  байгааг өнгөрсөн амралтын өдрүүдэд тус улсад явуулсан санал асуулгын дүнгээс харагджээ. Санал асуулгаас харахад Японы гурван иргэн бүрийн хоёр нь одоогийн Ерөнхий сайд Юкио Хатояамаг дэмжихгүй байна гэж японы Никкей сониноос явуулсан санал асуулгад дурдсан байна. Санал асуулгад оролцогчдын 68 хувь нь одоогийн Ерөнхий сайдын явуулж байгаа үйл ажиллагааг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн байжээ. Мөн оролцогсдын 59 хувь нь хэрэв Окинава дахь АНУ-ын цэргийн баазыг гаргах асуудлыг шийдэж чадахгүй бол Ерөнхий сайд огцрох хэрэгтэй гэж үзэж байгаа гэнэ.

Энэхүү санал асуулгыг өнгөрсөн ням гаригт Окинавагийн 100 мянга гаран оршин суугчид АНУ-ын цэргийн баазыг зайлуулахыг шаардсан жагсаалыг тус нутагт зохион байгуулсны дараа явуулсан юм байна. Японы Окинава арлынхан АНУ-ын цэргийн бааз нь хүчин болон согтуугаар замын хөдөлгөөнд оролцох зэрэг ноцтой гэмт хэргийн уурхай болж байснаас гадна орчин тойрны бохирдолд ч нэрмээс болж байгаа хэмээн үзэж байгаа юм. 2006 онд Япон болон АНУ-ын хооронд харилцан тохиролцож гэрээ байгуулсны дагуу АНУ-ын цэргийн баазыг хотын төвөөс хөдөө орон нутаг руу шилжүүлэхээр болсон билээ. АНУ-ын талаас Окинавагийн асууддлын орон нутгийн асуудал хэмээн үзээд энэ нь Японы ерөнхий сайдын байр суурийг ганхахад хүргэж байгаад болон маш ойр харилцаатай хоёр орны харилцаанд нөлөөлөхөөр болж байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн гэнэ. Японы ерөнхий сайд  Хатояама анх сонгогдож гарч ирэхдээ Окинава дахь цэргийн баазыг гаргах болно гэж амласан бөгөөд одоо энэхүү популист амлалтаасаа болж хэцүү байдалд орлоо гэж АНУ-ын улстөрийнхөн шүүмжилж байгаа бололтой. Окинавагийн оршин суугчид энэ долоо хоногт дээрхи асуудлыг   АНУ-ын ард иргэдийн анхааралд хүргэхийг чармайж байна. Тэд Вашингтон пост сонины нэг нүүрийг бүхэлд нь төлбөр төлөн аваад “ Та нарын дэргэд 30 цэргийн бааз байрлаасай гэж хүсэхгүй байгаа биз дээ? Тэгвэл Обамагийн засаг захиргаанд  бид Окинавад цэргийн бааз байлгах хэрэггүй гэж хэл” хэмээсэн зар гаргажээ.

Зураг дээр: АНУ-ын цэргийн баазыг эсэргүүцсэн жагсаалын үеэр Окинава арлын захирагч үг хэлж байгаа нь

М.Наст
Эх сурвалж ABC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж