
Ардчилсан намын дүүргийн намын хорооны гишүүд намынхаа төв байранд суулт хийж байгаа юм. Үүнтэй холбогдуулаад тус намын Хяналтын ерөнхий хороо хуралдана гэж байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшлоод байгаа. Гэхдээ энэ сарын 30-ны өдөр нийслэлийн АН-ын дүүргүүдийн ҮЗХ хуралдах сурагтай. УИХ-ын гишүүн асан Б.Батбаатар Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга болсныг намынхан нь эсэргүүцсэн. Харин түүнтэй өрсөлдсөн Т.Бат-Эрдэнэ суулт хийж байгаа дүүргийн намын хорооны гишүүдтэй өнөөдөр уулзаад гарлаа. Тэрбээр суулт хийж байгаа хүмүүсийг намын төв байранд биш нийслэлийн Ардчилсан нам дээр очиж, суултаа үргэлжлүүлэхийг зөвлөжээ.
Б.Алтансүх