Сэндвичийг хэн зохиов?

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

Сэндвичийг хэн зохиов?

Бутерброд буюу сэндвич нэрээр алдартай болсон хүнсний бүтээгдэхүүнийг зохиосон нэр алдартан нь Британийн эзэнт улсын Гадаад хэргийн болон Усан цэргийн яамны тэргүүн байсан Жон Монтэгю гэдэг гүнтэн Сэндвич (1718-1792) гэнэ. Тэрээр Хойд Америкийн колонийн дайнд англичуудад ялагдал авчирсан хүн гэдгээрээ ч бас алдартай.
Энэ түшмэл зүсэм талхан дээр үхрийн махаар хачирласан хоол хийсэн тухай хоёр ч хувилбар яриа байдаг. Эхнийхээр нь хөзөр тоглох дуртай Сэндвич тоглоомоос гарахгүй гээд амархан өег хоол авчрахыг зарцаасаа гуйсан гэх. Хоёрдугаар хувилбараар бол тэрээр их ажилсаг хүн байсан учир хоолонд цаг зарцуулахгүйн гэж үхрийн махтай талхаа ажлынхаа ширээний ард бусдын дэргэд ч хамаагүй идсээр ажиллаж байсан гэдэг. Түүнийг мөнгө, төгрөг муутайгаас тийм хямдхан хоолоор амиа аргацаадаг байсан гэх яриа ч байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж