Түүхт үйл явдлын ой болж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

Түүхт үйл явдлын ой болж байна

Одоогоос 20 жилийн өмнө буюу 1990 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр ардчилсан хүчний тайван жагсаал болсон юм. Төрийн ордны гадаа эрх баригчид цэрэг, цагдаа жагсааж, иргэний дайн болох магадлал тун өндөр байсан энэ түүхт өдөр Монголын ард түмний эрх чөлөөт амьдралын эхлэл болсон түүхтэй. Энэ үйл явдлыг гэрчлэх С.Зориг агсныг гар дээрээ өргөсөн залуусын зураг байдаг. Хөдөөгүүр МоАХ-ны салбар байгуулах ажлаас дөнгөж ирээд байсан С.Зориг ардчилагчдын жагсаалыг удирдаж, цэрэг цагдаатай тулгарч мөргөлдөөн үүсэх аюулаас сэргийлсэн юм. Хэрэв тэр өдөр ардчилагчид эмх цэгцтэй, өндөр зохион байгуулалттай байгаагүй бол эрсдэл гарч болох магадлал өндөр байлаа.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж