Хямралаас хойш анх удаа ван телевизээр гарав

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

Хямралаас хойш анх удаа ван телевизээр гарав

Таиландын ван Пумипон Адульядет

Таиландын ван Пхумипхон Адульядет (IX Рама) хямрал өрнөснөөс хойш даваа гаригт телевизийн дэлгэцнээ анх удаагаа гарч ирлээ. Ордны мэдээний долоон цагийн нэвтрүүлгээр шүүгчийн шалгалт өгөн томилгоо авч байгаа шүүгч нарыг 82 настай ван Сирират эмнэлэгт хүлээн аван уулзаж байгааг харууллаа.
Вантан өнгөрсөн жилийн есдүгээр сараас хойш уушгины өвчнөөр тэнд хэвтэж байгаа юм. Урьдчилан сэргийлэн зорилгоор ван тэнд бага зэргийн хугацаанд эмчлүүлнэ гэж түүний албанаас мэдэгдсэн байна. Шүүгч нарт тэрээр сургаал хэлэхдээ улс орны амгалан тайван байдлыг хангах үүднээс хатуу байр суурьтай байхыг сануулжээ. Харин ван энэ уулзалтын үеэр Тайландад үргэлжилж байгаа улс төрийн хямралын талаар нэг ч үг хэлсэнгүй.
Энэ үеэр ерөнхий сайд Ветчачиваг дэмжигч шар цамцтануудын эгнээ өргөжиж байна. Эсрэг тэсрэг хоёр талынханы мөргөлдөөн гарах боломж ч нэмэгдлээ. Тайландад онц байдал зарлахыг шаардагсад ихэссэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж