
Түүнчлэн өнөөдөр нэгдсэн чуулганаар Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгт оруулах юм. Энэ талаар Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь танилцуулах юм.
Мөн Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газрын хооронд байгуулсан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, Байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээл"-ийн төслийн хоёр дахь шатны Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл зэрэг нийт 10 асуудлыг хэлэлцэх аж.