МАХН-ын Удирдах зөвлөлийн хурал өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

МАХН-ын Удирдах зөвлөлийн хурал өндөрлөв

Өнөөдөр үдээс хойш эхэлсэн МАХН-ын Удирдах зөвлөл хуралд сая өндөрлөжээ. Удирдах зөвлөлийн харлаар ирэх пүрэв гаригт болох МАХН-ын Бага хурлаар хэлэлцүүлэх намын даргын илтгэлийн төслийг хэлэлцсэн байна. Удирдах зөвлөлийн хуралд МАХН-ын дарга С.Баяр, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар оролцож, намын даргын илтгэлийг хэлэлцүүлсэн бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүд санал нэгтэй дэмжжээ. Харин Сүхбаатарын талбайд суулт зарлаад байгаа “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ноос тавьж буй шаардлагын талаар хэлэлцсэн эсэхийг тодруулахад “Энэ асуудлыг хэлэлцээгүй. Шаардлагад хариу өгөх ажлын хэсгийг УИХ дээр байгуулсан учраас нам дээр уг асуудлыг хэлэлцэх шаардлагагүй” гэсэн хариултыг өглөө.
Б.ЗАЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж