Өмнөд Солонгосын ДНБ-ын өсөлт хурдсаж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын ДНБ-ын өсөлт хурдсаж байна

Өмнөд Солонгосын эдийн засгийн өсөлт энэ оны эхний улиралд өмнөх улирлаас эрс хурдассан байна. ДНБ-ний өсөлт нь өмнөх улирлынхаас 1.8 хувиар нэмэгдсэн гэж Өмнөд Солонгосын Төв банк өнөө өглөө мэдэгдлээ. Жилийн өмнөхтэй харьцуулбал  Өмнөд Солонгосын ДНБ-ний хэмжээ 7.8 хувиар өсөөд байна. “Huyndai Motor Co”компанийн АНУ, Хятад дахь худалдаа нэмэгдсэн бол, “Samsung Electronics Co”компанийн ашиг нэг жилийн дотор долоо дахин нэмэгдсэн байна. Ийнхүү эдийн засаг нь тэлж байгаатай холбоотойгоор Өмнөд Солонгосын экспортын хэмжээ нэмэгдэж, воны ханш чангарч байна. Эдийн засаг нь 2006 оноос хойших хамгийн өндөр хурдтай өсөж байна гэж Төв банк нь мэдэгдсэн бөгөөд “Moody’s Investors Services”санхүүгийн компани тус улсын зээлжих чадварын үнэлгээг дөрөвдүгээр сарын арван дөрвөнд нэг шатаар ахиулж A1 болгосон.
“Эдийн засаг хурдтайгаар буцаж сэргэж байна, хоёрдугаар улирлын дүн бүр илүү сайн гарах байх” гэж Сөүл хотод байрладаг “Woori Investment & Securities Co”компанийн эдийн засагч June Park ярьж байна. Өмнөд Солонгосын Төв банк хоёр хувийн хүүгээ 14 сарын турш барьж байгаа юм. Хэдийгээр эдийн засаг нь хямралаас гарч, хурдтай өсөж байгаа хэдий ч Солонгосын банкны захирагч Choong Soo мөнгөний бодлогоо чангатгах цаг болоогүй гэж үзэж байна. Солонгосын эдийн засаг сэргэж байна гэж үзэж хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулж байгаатай холбоотойгоор хөрөнгийн биржийн “Kospi index”4.1 хувиар өссөн бол воны ханш 4.8 хувиар чангараад байна.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж