
Райн Ховардын тоглодог байрлал нь 1-р үүрийн хамгаалагч юм. Эндээс л тоглолтын бүх зүйл эхэлдэг.
Өдгөө 30 настай Ховард шинэ гэрээний дагуу 2012, 2013 онд 20 сая ам.долларыг, 2014-2016 онд 25 сая ам.долларын цалин авах бөгөөд гэрээний сүүлийн жилийг баг цуцлах эрхтэйгээр 10 сая ам.доллар хэмээн тусгажээ.
“Түүний хувьд маш сайн гэрээ боллоо” гэж Ховардын төлөөлөгч Кэйси Клоус хэлсэн байна. “Тэр багийн нөхдөдөө хайртай, энэ хотод ч хайртай. Тэр энэ багийн урт удаан хугацаатай амжилтын нэгээхэн хэсэг болохыг хүсч байсан юм” гэжээ.
Ховард хоёр удаа бүх оддын тоглолтод сонгогдон оролцож байсан бөгөөд хоёр жил дараалан багаа шигшээд хүргээд байна.
25 сая ам.долларын гэрээ нь одоогийн байдлаар хийгдээд байгаа хамгийн үнэтэй гэрээний жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байгаа бөгөөд Алекс Родригез 27,5 сая ам.долларыг “Янкийс” багаас авах гэрээ хийгээд байгаа билээ.
Мөн энэ хавар хийгдсэн тус лигийн томоохон нэг гэрээ бол”Твинс” багийн катчер Жой Мауер 184 сая ам.долларын найман жилийн хугацаатай гэрээ юм.