“Орландо Мэжик” баг эхний шатыг шүүрдлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

“Орландо Мэжик” баг эхний шатыг шүүрдлээ

Двайт Ховард алдааны асуудалд орсон хэвээр байсан ч цувралын дөрөв дэх тоглолтод “Орландо Мэжик” ялалт байгуулснаар плей-оффын 2-р шатанд шалгарсан анхны багаар тодорлоо.
Винс Картер 21 оноо, Жамир Нелсон 18 оноо авч багаа тэргүүлснээр 99-90 харьцаатай “Мэжик” “Бобкэтс” багийг хожиж, плей-оффын эхний шатаа ялагдал хүлээлгүй дуусгалаа.
Ховард өнөөдөр ердөө зургаан оноо авч, дөрөв дэх тоглотондоо дараалан таваас дээш алдаа гаргаж, талбайг чөлөөлсөн юм. Гэвч тэрөээр багийнхаа түүхэн амжилтын эзэн болсон юм. “Орландо Мэжик” баг өмнө нь плей-оффын эхний шатанд шүүрдэж байсан удаагүй. Тэд плей-оффын дараагийн шатанд “Атланта”, “Милваки” хоёрын хожсонтой нь хагас шигшээд учраа таарна.
Тайрус Томас 21 оноо авч, плей-оффт өөрийн дээд амжилтаа эвдсэн ч баг нь энэ байдлаар дасгалжуулагчаа авч үлдэх эсэх нь эргэлзээтэй болж байна. Магадгүй Ларри Браун сүүлчийн удаа “-Бобкэтс”ын сэлгээний сандалд суусан нь энэ байж болох юм.
Багийн эзэн Майкл Жорданы зүгээс хэрэв Браун энэ багт үлдэхийг хүсч байгаа бол гэр бүлийн асуудлаа хойш тавих хэрэгтэй гэсэн юм. Брауны гэр бүл одоо “Филадельф” хотод аж төрөн сууж байна.
Двайт Ховард энэ тоглолтонд зургаан алдаа гаргаж, талбайг цаг дуусахаас өмнө чөлөөлсөн бөгөөд багийн нөхөд нь түүний “ Superman” биш “Foul on You” хэмээн хочилдог болсон гэнэ. Харин түүний багийн анд Ж.Ж Рэдикийг талбайд гарч бөмбөг эзэмших үед үзэгчдийн зүгээс маш ихээр boo–лж байсан бөгөөд энэ нь Коллежийн сагсан бөмбөгийн “Дьюк Норт Каролина” багуудын ширүүн өрсөлдөөнтэй холбоотой юм байна. Ийнхүү “Орландо Мэжик” эхний шатыг төвөггүй давж, дараагийн шатанд шалгарлаа. Гэхдээ тэд цаашид Двайт Ховардын богино хугацаанд гаргаж байгаа алдаануудыг хэрхэх талаар ажиллах биз ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж