Сагсан бөмбөгийн холбоо өнөөдөр БСШУЯ-тай гэрээ байгуулна

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн холбоо өнөөдөр БСШУЯ-тай гэрээ байгуулна

Монголын
сагсан бөмбөгийн холбоо Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран
ажиллахаар болжээ. Хамтын ажиллагааны гэрээнд өнөөдөр
18.00 цагаас гарын үсэг зурах аж.
Гарын үсэг зурах ёслолд БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, Монголын сагсан бөмбөгийн
холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нар оролцох юм байна.

БСШУ-ны
сайдын тушаалаар Ерөнхий боловсролын дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт сагсан
бөмбөгийн хичээлийг тусгайлан оруулахаар болсон бөгөөд үүнтэй холбоотойгоор
сагсан бөмбөгийг хөдөө орон нутагт хөгжүүлэх, хүүхэд, өсвөр үеийг энэ спортоор
хичээллүүлэхэд чиглэгдсэн олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж