“Бафана Бафана” Ямайкийн багтай тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

“Бафана Бафана” Ямайкийн багтай тоглоно

FIFA-гийн 19 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах Өмнөд Африкийн шигшээ баг лхагва гаригт Германд Ямайкийн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийхээр болжээ. “Бафана Бафана” уг нь БНХАУ-ын багтай тоглохоор төлөвлөөд байсан ч Исландын галт уулсын үнсэн үүл Европын агаарын зам хаагдах хэмжээнд хүрсэн учир Хятадын баг тамирчдын аялал цуцлагдахаас өөр аргагүйд хүрсэн байна. Харин тэдний оронд Ямайкийн “регги хөвгүүд” Франкфурт хотын “Кикерс” цэнгэлдэхэд Өмнөд Африкийн багтай тоглох болжээ.

Германд олон улсын шигшээ багийн тамирчид бэлтгэлд гарсан бөгөөд Өмнөд Африкийн багийн хувьд ердөө ганцхан тоглолт хийж, Хойд Солонгосын багтай гоолгүй тэнцсэн юм. Тэд зохион байгуулагч орны хувьд дэлхийн аваргын нээлтийн тоглолтыг хийх ёстой бөгөөд зургадугаар сарын 11-нд Йоханнесбург хотноо Мексикийн багтай тоглох учиртай. Харин багийн дасгалжуулагч Карлос Альберто Паррейра дэлхийн аваргаас өмнө бусад орны шигшээ багийн тамирчидтай нөхөрсөг тоглолт хийх сонирхолтой байгаа юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж