“Гамбург” дасгалжуулагчаа ажлаас нь халжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

“Гамбург” дасгалжуулагчаа ажлаас нь халжээ

Ням гаригийн үдэш Бундеслигийн 32-р тойргийн тоглолтоо “Хоффенхайм”-ын эсрэг хийж, 5:1 харьцаатай ялагдсаны дараа “Гамбург” клубын удирдлага дасгалжуулагч Бруно Лаббадиаг огцруулах шийдвэр гаргасан байна. UEFA-гийн Европын лигийн хагас шигшээд шалгараад байгаа “Гамбург” клуб “Фулхэм”-тэй хийх хариу тоглолтоос ердөө гуравхан хоногийн өмнө ийнхүү гэнэтийн шийдвэр гаргаж, дасгалжуулагчаа халжээ. Лаббадия өнгөрсөн жил “Баейрн Леверкусен” клубээс ирсэн бөгөөд ажлаа хүлээж аваад 10 сар ч болоогүй байсан юм. “Гамбург” өдгөө Бундеслигийн хүснэгтийн зургадугаарт эрэмбэлэгдээд байгаа ба улирлын үлдсэн хугацаанд Лаббадиягийн туслахаар ажиллаж байсан Рикардо Мониз клубын ахлах дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэх ажээ. Мониз өмнө нь Премьер лигийн “Тоттенхэм” клубын дасгалжуулагчаар ажиллаж байсан юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж