Ардчилсан нам ахмадууддаа хүлээн авна

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Ардчилсан нам ахмадууддаа хүлээн авна

Өнөөдөр 14 цагаас Соёлын төв өргөөнд Ардчилсан нам ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх болсон байна. Тус арга хэмжээ нь жил бүр цагаан сарын өмнө болсоор уламжлал болон тогтсон аж.

Уг арга хэмжээнд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг болон ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат УИХ дахь Ардчилсан намын  бүлгийн дарга Ч.Сайханбилэг нар намынхаа үе үеийн ахмадуудад хүндэтгэл үзүүлж үг хэлж гарын билэг гардуулах аж.

Үүний дараагаар урлагийн тоглолт үзүүлэх болсон байна. Энэхүү арга хэмжээ нь өмнөх жилүүдэд 800 ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг байсан бол энэ жил 1300 ахмад настан болжээ.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж